УСАА ХАЙРЛАЯ

0
3015

(1) Хайртай бүхэндээ Эрүүл аюулгүй орчинг үлдээхийн төлөө – YouTube

Байгаль орчин руу орсон шалтгаан түүх маань их сонин л доо, одоог хүртэл тэр тухай бодохоор зүрх эмтрэх шиг яг л тэр мөчдөө эргээд очдог. Би өөрөө Онгийн голын хөвөөн дээр төрж өссөн, яг л жараахай адил голдоо сэлээд шумбаад өссөн хүүхэд. Гэтэл нэг л өдөр гол маань ширгэчихсэн, бүр байхгүй юу ч байхгүй. Гол дээрээ урдын л адил тоглох гээд очиход намайг юу угтсан гэхээр нойтон хар  шавар шалбааг дээр жижиг жижигхэн жараахайнууд дээр дээрээсээ давхарлалдаад үсчиж байсан. Бид нар адилхан амьд хүн, жараахай ч гэсэн амьтай, амьдрахын төлөө яаж тэмцэж байна, тэр ус гэдэг, энэ байгаль гэдэг амьд амьтанд, амьд хүнд ямар чухал юм бэ гэдгийг  тухайн үед ойлгосон. Одоо харамсаж явдаг зүйл би яагаад тэр жараахайнуудаас хормойлоод ч болсон гэртээ усанд аваачиж хийгээгүй юм бэ гэж харамсаж явдаг. Яг тэр тухай бодох бүрд би буруутай юм шиг санагддаг. Яг тэр цагаас эхлээд энэ байгаль, бидний уух ус амьдрах  энэ орчинд, гол мөрөн, хүний сэтгэл санаа бид нарыг хараад баярлаж  байна, агаар амьсгалж байгаадаа баярлаж байна, ус ууж байгаадаа баярлаж байна, ийм сайхан мод байгаад баярлаж байна. Гэтэл тэр бүгд байхгүй болохоор хүнд сэтгэл зүйн хувьд ямар аймаар хүнд дарамтад ордгийг тухайн үедээ ойлгож байсан. Хүүхэд байсан болохоор маш эмзэг туссан тэр үйл явц. Тухайн үед шүлгийн уралдаанууд маш их зарлагддаг байсан тэнд өөрийнхөө эмзэглэл дээр тулгуурлаад шүлэг бичиж байсан. Тэр шүлгийнхээ төгсгөл хэсгийг уншиж танилцуулъя.

“Байсан юм байхгүй болдог нь

Орчлонгийн нэг жам ч гэлээ

Байхгүй болгох замыг

Өөрсдийн гараар тавихгүй юм сан”

Тэр цагаас хойш байгалийн эсрэг үйлдэл гэх юм уу? түүний төлөө би  юу хийж чадах юм бэ? гэдэг бодлуудыг  одоог хүртэл өөрийнхөө хэмжээнд бодож тодорхой зүйлүүдийг хийгээд явж байгаа. Гэхдээ бид сууриар нь яаж хамгаалах ёстой юм бэ гээд олон жил яваад ирэхээр бодогдож эхэлж байгаа. Тэгэхээр яалт ч үгүй бидний хууль эрх зүйн орчин байгаад байна. Өнөөдөр хүн болгон Тэрбум мод тарих тал дээр маш сайхан дэмжиж байна. Миний хувьд ч дэмжээд мод тариад цэцэрлэгт хүрээлэн байгуулаад явж байгаа. Гэхдээ сая саяар нь мод тарьсан ч гэсэн эргээд тэр модыг услах ус хаана байна. Бид тэрийгээ хамгаалж чадаж байгаа юу? Эргээд сая саяар нь мод тарихад түүний цаана нь сая саяар бүр түүнээс ч илүүгээр хэд дахин илүү модыг устгаж байгаа юм биш биз дээ гэсэн эмзэглэл байдаг.Нэг мод 40 жил ургахын тулд маш их цаг хугацааг шаардаж байхад бид өнөөдөр нэг мод тарих гэж хэр их хэмжээний зардал гаргаж байна, гэтэл хэд дахин илүү санхүүгийн зардлыг тэр хэмжээнд устгаад байгаа. Ийм шалтгааны улмаас энэ гол усны эхийг нуурын эхийг яалт ч үгүй хамгаалах ёстой юм байна. Тэр нь хамгаалагдаж байсан зүйл нь бидний ярьдаг урт нэртэй хууль ,энэ урт нэртэй хуулийг эргээд зайлшгүй сэргээх хэрэгтэй юм байна. Яагаад сэргээх ёстой вэ гэхээр ер нь бид балга усгүйгээр нэг өдөр ч амьдарч чадахгүй, тэгэхээр бид ахуйн наад захын оршин байх  энэ зүйлээ хамгаалахаас өөр аргагүй байна. Өнөөдөр хүн ямар нэг байдлаар судас нь тасраад цус нь урслаа гэхэд тэр хүн хэр их амьдрах билээ гэтэл бид дэлхий рүүгээ тэр хэмжээнд хутга, сэлэм бариад зүрхийг нь огтлох хэмжээнд ийм аймшигтайгаар харгис үйлдлүүд маш ихээр гаргаж байгаа. Бид нар хаана хийж болох уу, хаана хийж болохгүй вэ гэдэг энэ зүйлс нь  урт нэртэй хууль дээр л байдаг. Гэтэл бид гол мөрөн наад захын өнөөдөр амьдарч байгаа шалтгааныг нь устгахгүй байх тэр хууль эрх зүйн орчныг л бүрдүүлэхийн тулд олон нийтээрээ, төрийн бус байгууллагууд иргэд бүгдээрэй нэгдэж нийлж байж сэргээмээр байгаа юм. Өмнө нь энэ хууль хэрэгжиж байхдаа МУ-ын 70 гаруй хувийн газар нутгийг хамгаалж байсан, тэр хэрээр эргээд гол ус мөрөн маань маш сайхан сэргэж байсан. Миний мэдэхийн  маш сайн мэдэх Улаан нуур маань бараг 10 жил ширгэсэн байсан энэ нуур 10 жилийн дараа мэлтийтэл сайхан дүүрсэн түүхтэй. Ийм сайхан үр дүнтэй  хуулиа эргээд сэргээхгүй бол Туул гол маань ширгэхэд ойрхон байна, Орхон голын эх тэр чигтээ сүйдчихсэн,  тэнд Орхон голын эх дээр иргэд олон нийт амьдрах, тэр уснаасаа уухад хүртэл цээрлэдэг болсон байна. Гэтэл бид хажуу талынхаа худгаас, хажуу талынхаа уснаас шанагаар аваад цээрлэхгүйгээр уудаг, түүндээ эрүүлждэг ард түмэн байсан чинь өнөөдөр хажуу талын уснаасаа цээрлэдэг, айдаг, эмээдэг, харддаг, сэрддэг ийм болчихсон байна. Ийм цөвүүн цагаас хамгаалах хууль юм. Олон ТББ, олон иргэд маш сайхан байгаль орчныхоо төлөө тэмцэж байна уу, дуу хоолойгоо хүргэж байна. Гэхдээ бид нар яг суурь гол зүйлээ яаж хамгаалах юм бэ гэдэг юм нь өнөөдөр хууль эрх зүйн орчин юм байна гэж харж байна. Бид нар өнөөдөр яалт ч үгүй байгалийн бүтээгдэхүүн, нийгмийн бүтээгдэхүүн гээд эдийн засаг, эд хөрөнгө, эрх мэдлийг хэт шүтсэнээрээ бид байгалиасаа хэт алсраад байгаа. Гэтэл бидний амьдрах гэр орон чинь энэ байгаль, тэгэхээр байгалийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа энэ байгаа юмаа бид арчилж тордож хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Мэдээж эдийн засаг мөнгө санхүү хэрэгтэй байлгүй яах вэ гэхдээ бид нар өнөөдөр амьсгалах агаар, уух ус, хараад баясах байгаль орчин байхгүй бол бидний хувьд амьдрал үнэндээ харанхуй байна. Ер нь бол эмэгтэй хүмүүс тэр дундаа ээж хүмүүс үр хүүхдээ баян цатгалан гэхээс илүүтэйгээр  эрүүл саруул элэг бүтэн амьдраасай гэж хүсдэг. Яг тэгж өсгөх, тэгж амьдрах тэр гол суурь нь өнөөдөр эрүүл ус, эрүүл агаар, эрүүл амьдрах орчин, энэ сайхан сэтгэл ханамжийг өгөх эрүүл байгаль. Тэр утгаараа ээжүүд минь хүүхдүүддээ эрүүл сайхан орчныг, эрүүл сайхан байгалийг үлдээхийн төлөө нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэдэг байгаачээ. Өнөөдөр бидэнд мэдлэг боловсрол чухал байлгүй яах вэ, эд хөрөнгө чухал байлгүй яах вэ, гэхдээ энэ бүхэн байгаль байхгүй бол ямар ч үнэ цэнгүй, ямар ч хүчгүй. Тэгэхээр  ээжүүд энэ тал дээр илүү хүчтэй дугараарай, та нар маань хамгийн хүчтэй энэ нийгмийн нөлөөлөгчид юм шүү гэж хэлмээр байна.